МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 16.00 цагт хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын нөхөн сонгуультай холбоотойгоор хэнийг нэр дэвшүүлэх талаар хэлэлцэж, Бага хурлынхаа товыг тогтоосон байна.
Удирдах зөвлөл 33 гишүүнтэй. Хуралд тус намын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар байлцжээ.
Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу МАН Хоёрдугаар бага хурлаа энэ сарын 6-нд хуралдуулахаар товлож, Улс төрийн бодлогын газрын даргаар Н.Батсүмбэрэл, Хэвлэл мэдээллийн газрын даргаар А.Энхзул нарыг томилсон байна. Тэднийг үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан бол ийн жинхэлж байгаа юм.
Бага хурлаар Хэнтийн аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцохоо баталгаажуулах аж.