Categories
мэдээ нийгэм

Хэвлэл мэдээллийн байгууллагаас 200 сая төгрөг нэхэмжилсэн хэргийг шүүж байна

Image result for шүүхӨнөөдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй долоон хэвлэл мэдээллийн байгууллагаас 200 сая төгрөг нэхэмжилсэн хэргийн шүүх хурал товлосон байна.

Тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд С.Дэлгэрмаа захиралтай “Ар баян шанд” компани 2014 онд Хойд Солонгосоос ажиллах хүч оруулж ирээд цалинг нь өгөлгүй удааснаас гадна мөнөөх ажилчдыг “халтуур” хийлээ гэж хамгаалагч явуулан Баянхошуунд хорьсон гэх хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд гарсан шийдвэрийг shuukh.mn сайтад байршсан үед нь мэдээлжээ.

Анхан шатны шүүхээс С.Дэлгэрмаад хүнийг хууль бусаар цагдан хорьсон гэх зүйл ангиар ял шийтгэж, тэнссэн байдаг. Гэтэл энэхүү хэргийг давж заалдах шатны шүүх хурлаар хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаан прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс иргэн С.Дэлгэрмаа хэвлэлийнхнийг “Хойд Солонгосчуудын захиалгаар өөрийг нь гүтгэсэн” гэж үзэж шүүхэд гомдол гаргажээ.Сэтгүүлчид анхан, давах, хяналтын шатны шүүх хурлын шийдвэрийг өөрийн ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлдэг. Сэтгүүлчийн бичсэн шүүхийн шийдвэрийн тухай мэдээ давж заалдах шатны шүүхэд өөрчлөгдсөн гэж хэн ч хэвлэлийг шүүхэд өгдөггүй. Өгсөн ч шүүгчид хэрэг үүсгэхээс татгалздаг. Учир нь сэтгүүлчид тухайн үед баримттай бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа бичсэн материалд болоогүй байсан давж заалдах шатны шүүхийн шийдвэр огт хамааралгүй гэж үздэг. Шүүхийн шийдвэрийг мэдээлсний төлөө сэтгүүлчийг шүүхэд дууддаггүй. Уг хэргийн эцсийн шийдвэр одоогоор гараагүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *