Categories
гадаад мэдээ

Хэт халууны улмаас олон хүн амиа алдаж байна

Номхон далайн дулаан урсгал Эль Ниногийн нөлөөллөөс үүдэн сүүлийн хоёр долоо хоногт Энэтхэгт цаг агаар хэт халж байна. Тус улсын Телингана, Андхра Прадеш зэрэг өмнөд мужуудад хэт халж байгаагийн улмаас олон арван хүн нас барсан талаар BBC агентлаг мэдээллээ.

Энэтхэгийн өөр хэд хэдэн бүс,тэр дундаа нутгийн хойд хэсгээр агаарын хэм цельсийн 45 градусаас дээш халжээ. Энэтхэгт муссон салхины нөлөөгөөр борооны улирал эхэлдэг зургаадугаар сараас өмнө агаарын температур халах нь хэвийн үзэгдэлд тооцогддог. Гэхдээ сүүлийн жилүүдэд хэт халалт эрт эхэлж байгаа нь шинжээч мэргэжилтнүүдийн анхаарлыг эрхгүй татаж байна.

Өнгөрсөн онд мөн Энэтхэгийн олон хэсэгт цаг агаар хэт халсны улмаас холёр мянга 300 гаруй хүн нас барж байсан. Ийнхүү хоёр жил дараалан тохиож байгаа хэт халалтаас үүдэлтэйгээр тус улсад зарим нутагт ган гачиг үүсээд байна. Гэхдээ удахгүй эхлэх борооны улирлаар энэ ган гачиг тайлагдана гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *