Categories
мэдээ нийгэм

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 10 хувиар өсчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Дундговь аймагт 10,1 хувиар өссөнийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Тодруулбал, хүнсний бараа, согтууруулах бус ундаа 16,2 хувь, согтууруулах ундаа, тамхи 4,2 хувь, хувцас, бөс бараа, гутал 11,1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш 8,6 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 9,5 хувь, эм тариа 4,0 хувиар, тэврийн хэрэгслийн үйлчилгээний үнэ 13,4 хувиар тус тус өссөн байна.

11 дүгээр сарын сүүлээр тус аймгийн төвд 1 дүгээр зэргийн нэг кг гурил 1650, нэг кг хонины мах 7500, ямааны мах 6500, элсэн чихэр 3110, цагаан будаа 2930, шингэн сүү 3500, А-80 шатахуун 2230, А-92 2260, дизель түлш 2830 төгрөгийн үнэ ханштай байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэтэй харьцуулахад гурилын үнэ харьцангуй тогтвортой ба 10 төгрөгөөр, нэг кг хонины мах 700 төгрөгөөр, ямааны мах 500, элсэн чихэр 580, цагаан будаа 370, А-80 шатахуун 750, А-92 шатахуун 720, дизель түлш 700 төгрөгөөр тус тус өссөн байна.

Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмждэг үзүүлэлт бөгөөд нийт өрхөөр нь тооцдог үнийн дундаж өөрчлөлтийг харуулдаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *