Categories
мэдээ нийгэм

Хэнтий брэндийн пүүзний үйлдвэр нээлтээ хийнэ

Ирэх сарын эхээр Хэнтий аймагт пүүзний үйлдвэр албан ёсоор нээлтээ хийх гэж байна.

“Made in Khentii” брэндийн пүүзний үндсэн гурван загвар гараад байгаа ажээ.

Уг пүүз нь монгол хэв загварын хээ угалзтай байх аж. Энэхүү хээ угалзтай пүүзийг одоогоор гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа залуус захиалж байгаа юм байна. Пүүзний монгол загварыг зохион бүтээн, үйлдвэрлэх гэж буй Ө.Ууганбаяр “Made in Khentii” нэртэй фэйсбүүк хуудсаар дамжуулан захиалга авдаг юм билээ. Улаанбаатар хот болон бусад аймгаас ирсэн захиалгыг тухайн орон нутгийн шуудан, таксигаар дайчихдаг аж. Харин ирэх есдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотод борлуулалтын цэгтэй болох ажээ.

Н.Ганаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *