Мал тооллогын жилийн эцсийн урьдчилсан дүнгээр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум улсын хэмжээнд хамгийн олон буюу 627.4 мянган толгой мал тоолуулжээ. Хамгийн олон малтай бусад сумдыг дурдвал:
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сум 521.9 мянган толгой,
- Хэнтий аймгийн Хэрлэн сум 504.4 мянган толгой,
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 503.5 мянган толгой мал тоолуулжээ.
- Архангай аймгийн Эрдэнэмандал сум 468.9 мянган толгой мал тоолуулж малын тоогоор тэргүүлжээ.
Харин Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.