Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Компаниуд хөдөлмөрийн мөлжлөгөө зогсоох хэрэгтэй

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ж.Чулуунцэрэн

Ажлын байр гадуур олдохгүй байна гээд байгаа ч үнэндээ зөндөө байна. Цалин, орчин нь маш муу, илүү цагаар ажиллуулж туршиж байна хэмээн хүний хөдөлмөрийг мөлжиж мөлжчихөөд цалин өгөхгүй халах гэх мэт асуудлаас болж ажил олдохгүй байна гэсэн яриа гараад байна.

500 мянган төгрөгийн цалин авдаг бол эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал гэж татвар аваад 300 гаруй мянган төгрөг авч байх жишээтэй. Тухайн компаниуд нь татвар төлөхдөө ажилчинтай таллаж төлөх ёстой байдаг. Гэтэл зөвхөн ажилчны цалингаас л төлж байгаа нь бага цалин авахад нөлөөлдөг. Харин компанид энэ нь ашигтай байдаг.

Илүү цагийн мөнгө өгөхгүй хэрнээ илүү цагаар ажиллуулах сонирхолтой. Хүнийг хөдөлмөрийг шулж байгаад их бухимдалтай байдаг. Хүний гадна дүр төрхөөр нь ялгаварлаж ажилд авах асуудал их байгаа. Жаахан хүүхэд ажилд авчихаад сүүлд нь голоод, тэнцэхгүй байна гээд арав хоног ажиллуулаад цалин өгөхгүй халдаг жишээний. Байгууллагын хөдөлмөр хамгаалалтын ажилтан гэж байдаг, Энэ хүмүүс ажлаа хийж чадахгүй байна. Хөдөлмөр хамгаалалтын байдал бүрэн байна уу, дутуу юу байна гэж шалгадаггүй. Энгийн юманд ажилчдыг шүүмжилдэг атлаа ажиллах аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлдэггүй. Хүн бэртэж гэмтэхээр байна уу, хамгаалалтын малгай, бээлий бүрэн эсэх гэх мэт чухал зүйлүүдээ шалгадаггүй. Үүнээс нь болоод хүн бэртэж гэмтэх тохиолдол их гарч байна. Энэ асуудал даамжирч ажилчин хөдөлмөр эрхлэх чадамжаа алдах тохиолдолд байгууллага хариуцлага хүлээхгүй гэсэн ойлголтыг төрүүлж байгаа юм. Хөдөлмөр хамгаалал байхгүй болчихоор хүмүүсийг илүү цаг ажиллуулж, аюулгүй байдлыг нь бүрэн хангахгүйгээр ажиллуулах, цалин мөнгө нь муу, заримдаа өгөхгүй байхаар хүмүүс ажил хийх ямар ч сонирхолгүй болчихож байгаа юм. Ингээд ажлын байр байхгүй ажил олдохгүй байна гэж яригдаад байна. Би жолооч хүн. Машинд эвдрэл гарсан үед компанид хэлж засуулах гэхээр маргааш нөгөөдөр гэсээр байгаад хэдэн сар болдог. Энэ хооронд хүн гэмтэж болох эрсдэлтэй. Байгууллага урьдчилан сэргийлэх болон аюулгүй ажиллагаанд заагаад өгсөн байдаг үүргийг биелүүлдэггүй.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл

95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *