Чингэлтэй дүүргийн VI хорооны иргэн Э.АЛТАНЗАЯА
Айл болгонд шахуу байдаг Хятадаас орж ирсэн цахилгаанаар ажилладаг халуун тогоо гээч зүйл бяцхан жаалуудад ямар аюул тарьж байгааг бид бэлхнээ мэдэх ч үүнээс сэрэмжилж чадахгүй байгаа нь харамсалтай. Хятадад үйлдвэрлэсэн халуун тогооны залгуур богино гэсэн шалтгаанаар газарт тавьж хоол, цай буцалгаж байх үед бага насны хүүхэд дээрээс унах, өөр лүүгээ татсан гэх шалтгаанаар гэмтэж, амь насаа алдах харамсалтай тохиолдлууд буурахгүй байна. Монголчууд дээр үеэс галд хүүхдээ оруулахгүйн тулд орноос уядаг байсан. Одоо ч гэсэн бага насны хүүхэдтэй гэр хорооллын айл өрхүүд уг уламжлалт аргыг хэрэглэх хэрэгтэй. Ингэхэд хүүхдийн эрх зөрчигдөөд байх асуудалгүй бөгөөд халуун усанд түлж шалзалснаас дээр биз дээ. Үнэнийг хэлэхэд энэ халуун тогоог хятадууд бодлогоор үйлдвэрлэж Монголд оруулж худалдаалаад байдаг юм биш биз гэсэн хардлага төрөх боллоо. Манайхан төр нь ч, ард иргэд нь ч бодлогогүй болохоороо үүнийг нь худалдан авч үр хүүхдээ насан туршийн эрэмдэг зэрэмдэг болгоод байх юм. Одоо бүр хүүхдүүдийн анхаарал, сонирхлыг татах тод өнгөтэй залгууртай худалдаалагддаг болчихож. Нялх балчир хүүхдүүд тод өнгөнд дуртай байдаг. Тиймээс ч тэдэнд зориулсан тоглоомуудыг улбар шар, тод ногоон гээд хурц өнгөтэй хийдэг. Харин халуун тогооны залгуур ийм тод өнгөтэй болсныг юу гэж тайлбарлах вэ. Өнгөлөг юманд дуртай нялх амьтан тоглоом гэж хууртагдаад л өөр дээрээ халуун хоол асгана шүү дээ. Түлэнхийн төвд халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүд өдөр бүр шахуу ирдэг тухай өр өвтгөм мэдээг бид сонсдог. Тоглоом шиг нь тод өнгөтэй залгууртай ийм халуун тогоо урдаас зөөгөөд байх юм бол учир мэдэхгүй олон нялх үрс минь түлэгдэнэ гэж наймаачид бодоосой. Мэргэжлийн хяналт ч бас ийм тод өнгөтэй залгууртай, аюул дагуулсан халуун тогоонд анхаарал тавиасай. Мөн бага насны хүүхдүүд халуун тогоонд түлэгдэж гэмтэн, амь насаараа хохирч байгаа явдал нь эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүй байдалтай шууд хамааралтай юм.
Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН
One reply on “ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Халуун тогоог хятадууд бодлогоор үйлдвэрлэж Монголд оруулж худалдаалаад байдаг юм биш биз”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru