Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Итгэх итгэлгүй болчихсон шүү, Монголын төр засаг минь

СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРГИЙН 21 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭН С.ГАНСҮХ

Монголын төр засгийн иргэддээ амласан хувьцааны үр ашгийг үзэх хүн байхгүй болж байна. 2017 онд хүн болгонд ашиг өгнө гээд л байсан.Тэр нь одоо 2030 он боллоо. Гэтэл 2030 он гэхэд хувьцаа авсан хүмүүсийн чинь хэд нь амьд байх уу, байхгүй юу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэр болтол хамаг баялаг нь дуусчихаар ямар ноогдол ашиг өгөх вэ дээ.

Хөгжлийн бэрхшээлтэй, настайчууд гээд зарим хүмүүс нь авчихсан. Үлдсэн огт аваагүй хүмүүс яах вэ? Жишээ хэлэхэд хувьцааны ашгаа гаргаж чадахгүй миний хоёр найз өөд болчихсон. Би гэхэд л 2030 он гэхэд байхгүй л байна шүү дээ. Тэр үед хувьцаа нь бараг мартагдах талдаа орчихсон байна. Гутлын үйлдвэрт ажилладаг байсан хүмүүс бүгд л мэднэ дээ. Гутлын үйлдвэр хаагдаад хувьцаа гэж 7000 ширхэг том ягаан цаас тараасан, одоо тэр нь ямар ч сураггүй боллоо.Хувьцаа “Ягаан цаас”-тай адилхан болох гээд байх шиг.

Монголын төрөөс өгөх ёстой хувь нь хаана ч байгаа юм. Хэзээ ч өгөх юм. Ард иргэдэд мэдэх юм юу ч алга. Ингэж хуурч байхаар хувьцааны тухай тодорхой нэг мэдээлэл өгчихвөл иргэдэд амар байх юм. Хоосон горьдлого төрүүлээд байхаар нэг мөсөн өгнө, өгөхгүй гээд шулуухан мэдэгдэл хийчихвэл илүү дээр санагдах юм даа. Хоосон амлалт, баахан хувьцаа ярьсаар байгаад хүмүүс нь төрдөө итгэх итгэлгүй болчихсон шүү, Монголын төр засаг минь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *