Талибуудын угсаатны цэвэрлэгээний бодлогын улмаас Афганистаныг орхин гарах дүрвэгсдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн ба Афганистанд амьдарч буй Хазара Монгол угсаатны бүлэглэлүүд Монголд орогнох хүсэлт гаргаж эхэлжээ.
Судлаач, Хүний эрхийн зүтгэлтэн Б.Мөнхбаяр “Миний гарт байгаа бичиг бол Афганистаны ‘’Монголын үндэсний нийгмийн зөвлөл ‘’ гэдэг байгууллагын бичиг юм. Энэ дээр юу байна гэвэл Монголын ард түмнээс ямар ч тусламж авахад бэлэн байна. Манай Афгани дахь Монгол цустай Хазарачуудыг төрөл бүрээр хавчин гадуурхаж, дарлаж доромжилж байна гэж тодорхой бичсэн байгаа. Бас дэлхийн Хазарачуудын зөвлөл гэдэг байгууллагаас саяхан бас бичиг ирсэн. Энэ хоёр бичгийг аль алийг нь би төрд дамжуулсан байгаа. Энэ бичиг нь бол 300-1000 Хазарачуудыг гадны санхүүжилтээр түр Монгол улсад орогнуулах боломжийг хүссэн ийм бичиг байгаа. Энэ мэтчилэн одоо Хазара ард түмэн монголчуудаас тусламж хүссээр байна.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг