Categories
мэдээ нийгэм

Хаврын тариалалтад 52.8 мянган тонн буудайн үр бэлтгэжээ DNN.mn

Хаврын тариалалтад зориулан 52.8 мянган тонн буудайн үр бэлэн байгаа талаар ҮСХ-ноос мэдээллээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.6 мянган тонн буюу 6.4 хувиар буурчээ. ХХААХҮЯ-ны мэдээллээр өнгөрсөн намрын дотоодын ургацаас 10.9 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн байна.

Тавдугаар сарын 20-ны байдлаар хаврын тариалалтын хөрс боловсруулалт болон тариалалтад:

  • Анжис 97.9 хувь,
  • Өргөн холбооны бул 97.3 хувь,
  • Бул 96.5 хувь,
  • төмс, хүнсний ногооны үрлүүр 95.8 хувь,
  • Үр тарианы үрүүл 95.1 хувь,
  • бүх төрлийн сийрүүлэгч 94.4 хувь,
  • Дугуйт тракторын 84.6 хувь,
  • гинжит тракторын 75.6 хувь бэлэн хангагджээ.