УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганаар 50 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр болжээ. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг хүргэж байна.
1/“Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
2/“Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
3/“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
4/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
5/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл;
6/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
7/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
8/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
9/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
10/Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд;
11/Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12/Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
13/Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14/Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
15/Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл;
16/“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
17/Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 18/Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19/Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
20/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
21/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
23/Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
24/Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл;
25/Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай хуулийн төсөл;
26/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
27/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;
28/Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
29/Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
30/Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
31/Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
32/Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
33/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
34/Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл;
35/Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
36/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;
37/Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
38/Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 39/Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
40/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 41/Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;
42/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
43/Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
44/Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
45/Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
46/Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
47/Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
48/Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
49/Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
50/Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.