Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё маргааш эхэлнэ. Токио хотод явагдах башёд их аварга Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд, Кисэносато нарын аваргууд барилдах юм.
Сүмогийн өнөө цагийн гурван аваргаөнгөрөгч арваннэгдүгээр сарын башёг өнжсөн бөгөөд оны эхний башёд барилдахаар болж байгаа. Тиймээс энэ башё ихээхэн анхаарал татаж байгаа билээ. Мөн аваргуудаас гадна озэки Такаясү, Гоэйдо, Гүржийн бөх Точиношин болон сэкивакэ Такакейшёо, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын том цолтнууд түрүү байрын төлөө өрсөлдөнө.
Дээд зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Чёошёома Г.Мөнхсайхан нар барилдах юм. Мөн жюүрёод Дайшёохо Р.Шижирбаяр, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд, Араваши Э.Дөлгөөн, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар барилдах бөгөөд нийт 20 гаруй монгол бөх барилдахаар болжээ. Хацү башёгийн эхний өдөр их аварга Хакүхо комосүби Миёогирюүтэй, аварга Кисэносато комосүби Митакэүмитэй оноолт таарсан бол аварга Какүрюү маэгаширагийн нэгээс барилдах Точиоозантай эхний барилдаанаа хийхээр болжээ. Мөн озэки Такаясү Ичиножёотой, Гоэйдо Нишикигитэй барилдах юм байна.
Хацү башё нэгдүгээр сарын 27-нд өндөрлөнө