Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр гэргийн хамт Монгол Улсад богино хугацааны төрийн айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр “Чингис хаан” нисэх буудалд 13.30 цагт газардсан юм.
Энэ үеэр түүний гэргий Акие Абэ Монголын үндэсний үйлдвэрлэгч “Говь”-ийн ноолууран ороолт зүүсэн нь содон тусч байв. Цагаан өнгөтэй энэхүү ороолт дээр алдарт “Монголын нэг өдөр” зураг байгаа бөгөөд “One Day of Mongolia” гэсэн бичигтэй ажээ.