Categories
мэдээ нийгэм

​Хасбанкны зээлжих зэрэглэл өсжээ

Дэлхийн үнэлгээний “Fitch Ratings” агентлаг “ХасБанк”-ны зээлжих зэрэглэлийг дахин нэг шатаар ахиулж, “B-“ байсныг “B” үнэлгээтэй болгон тогтвортой түвшинд аваачин өсгөлөө. Агентлагийн зүгээс энэ сарын есөнд Монгол Улсын эдийн засгийн зээлжих зэрэглэлийг “B” болгон ахиулсантай зэрэгцэн “ХасБанк”-ны зэрэглэлийг ч мөн ийнхүү сайжруулсан байна.

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирсан нь зээлжих эрсдэлийн түвшин буурч, сайжирсан орны тоонд багтахад нөлөөлсөн ажээ. Харин “ХасБанк”-ны санхүүгийн болон зохистой харьлцааны үзүүлэлтүүд эерэг, төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар өндөр түвшинд тогтвортой байгаа нь гол нөлөө үзүүлсэн байна. Мөн гадаад зах зээлээс валютын эх үүсвэр татан төвлөрүүлэх байнгын чадавх тогтвортой хадгалагдаж байгаа нь зээлжих зэрэглэл сайжрахад эергээр нөлөөлсөн юм.

“ХасБанк” нь зээлжих зэрэглэлийн үнэлгээг “Moody’s, Fitch Ratings” агентлагаар нэгэн зэрэг гүйцэтгүүлдэг Монголын хоёр банкны нэг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *