Categories
мэдээ нийгэм

Харвони эмийг маргаашнаас худалдаж эхлэнэ

Эм импортлогч “Омбал” компани элэгний С
вирусын эмчилгээнд хэрэглэх “Харвони” эмийн 2000 хүн тунг 4 дүгээр сарын
20-ноос худалдаалж эхлэх гэж байна. Үүнээс өмнө 1600 хүн тунг
импортолж, борлуулжээ.

Энэхүү эмийн үнэ гурван тун буюу нэг курс нь 1200 ам.доллар байдаг.

“Омбал” компанийн хувьд Засгийн газар
болон АНУ-ын “Gilead Sciences” компанитай байгуулсан гэрээний хүрээнд
олон улсын зах зээлд 94 мянган ам.долларын үнэтэй байгаа “Харвони” эмийг
хөнгөлөлттэй үнээр импортолж байгаа аж.

Одоогоор Эрүүл мэнд, спортын яам
“Харвони” эмийг Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулж,
Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтийг Нийгмийн
даатгалын Үндэсний зөвлөлд гаргаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Эрүүл
мэнд, спортын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон Сангийн
яамны хамтарсан ажлын хэсэг байгуулж, судалгаа хийж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *