Өчигдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 8-9 нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Хилийн 0214-р ангийн хугацаат цэргийн алба хаагчид харуулын даргаа хөнөөгөөд зугтжээ. Тэд харуулын даргаа хөнөөгөөд АКМ буутай хэргийн газраас оргосон талаар мэдээлсэн.
Хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж, хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж, тэдгээр цэргүүдийг баривчилжээ. Цэргүүд Ховд,Орхон аймгаас татагдсан цэргүүд байжээ.