Categories
мэдээ спорт

Харүмафүжид зодуулсан гэх Таканоива А.Баасандорж залуу бөхийг зоджээ

Image result for Таканоива

Өнгөрсөн оны X сард ёкозуна Харумафүжид зодуулсан гэж шуугиан тарьсан Таканоива буюу сумоч Адъяагийн Баасандорж өөрийн дэвжээний залуу бөх болох туслахаа зодсоныг Японы Сумо бөхийн холбооноос мэдээлжээ. Тэрбээр орон нутагт болж буй тэмцээний үеэр байрлаж байсан зочид буудалдаа өөрийн туслахыг ямар нэгэн зүйл авчрахаа мартсанд нь буруутган нүүрэнд нь цохисон байна. Японы Сумо бөхийн холбооны Олон нийттэй харилцах албаны мэдээлж буйгаар туслах бөх хүнд бэртээгүй ч гэлээ нүүрэндээ 4-5 удаа цохиулсан тул хавдаж, хөхөрсөн гэжээ. Таканоива өөрийн бурууг хүлээж, уучлалт гуйсан бөгөөд түүнийг Фүкүокад болох өвлийн тойргийн тэмцээнээс хасчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *