Categories
мэдээ спорт

Харүмафүжи Д.Бямбадорж башёг тэргүүлж байна

Мэргэжлийн
сүмогийн Кюүшюү башё маргааш өндөрлөнө. Өнөөдрийн байдлаар башёг ёкозүна
Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлж байна. Тэрбээр өнөөдөр ёкозүна Какүрюү
М.Анандтай барилдаж давлаа. Ингэснээр нэг унаа, 13 даваатайгаар башёг тэргүүлж
явна. Хэрэв маргаашийн барилдаанд давбал энэ башёд түрүүлэх юм. Харин их аварга
М.Даваажаргал өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдаж уналаа. Ингэснээр 12
даваа, 2 унаатай болж башёг удаалж явна. 14 өдрийн дараахь байдлаар Ёкозүна
Хакүхо М.Даваажаргал 12-2 Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 13-1 Ёкозүна Какүрюү М.Ананд
8-6 Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-6 унаатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *