Categories
мэдээ спорт

Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд 38 харцага хүч сорино

ЗурагБөхийн өргөөнд энэ сарын 28-нд Монгол Улсын Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн уламжлалт барилдаан болно.

Хүнсний манлай үйлдвэр “Жем Интернэшнл” компанийн нэрэмжит тус барилдаан нь сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго барилдаан гэдгээрээ онцлогтой. Энэ жилийн өнгийг тодорхойлж үндэсний их баяр наадмаар цолонд ойрхон байгаа болон цолоо ахиулах бөхчүүдийг шинжих энэ барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.

Бөх сонирхогч үзэгч түмний тэсэн ядан хүлээдэг уг барилдааныг “Жем Интернэшнл” компани 2006 оноос хойш тасралтгүй 12 дахь жилдээ ивээн тэтгэн зохион байгуулж байна. Энэ жил чансаагаар тэргүүлж байгаа Улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Т.Баасанхүү тэргүүтэй нийт 38 харцага цолтой бөхчүүд барилдахаас гадна улс аймгийн алдар цолтой чансаа дээгүүр бөхчүүд зодоглож сар шинийн өмнөх барилдааны өнгөө үзэж, уран мэхийг уралдуулна гэдгээрээ бөх сонирхогчдын анхаарлыг татаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *