Сүүлийн үед харшил ихэсч, олон төрөлтэй болсон тухай эмч нар ярьж байна. Ялангуяа хүний дархлаа сулрах тусам харшил даамжирдаг ажээ. Мөн хоол хүнс, сэтгэл санааны байдал ч нөлөөлдөг байна. Хэрэв та харшилтай бол дараахь зүйлсээс татгалзаж, болгоомжлоорой.
1. Стресст өртөх
Харшил хүндрэхэд хүргэдэг гол шалтгаануудын нэг нь стресс юм. Стресстэх, нойргүйдэх нь биеийн дархлааг сулруулж, харшлийг хүндрүүлнэ. Мэдээж үүний эсрэг нь сайн унтаж амрах юм.
2. Дарс хэтрүүлж хэрэглэх
Согтууруулах ундааны зүйлс нь харшилын шинж тэмдэгийг 3% р нэмэгдүүлдэг байна. Жишээ нь харшилын улмаас үүссэн нус гоожих, нүд улайх зэрэг шинж тэмдгүүд ихсэх юм.
3. Эмээ амжиж уухгүй байх
Харшил эхлэхээс нь өмнө эм уувал эмний үйлчилгээ нь илүү сайн байдаг. Харшилын улирал эхлэхээс 2 долоо хоногийн өмнөөс эм ууж эхлэх хэрэгтэй.
4. Ор дээрх тоос
Ор дээрх тоос шороо нь харшил хүндрэх шалтгаан болно. Учир нь ор дэвсгэрийн даавууны шороо тоос гүйцэд цэвэрлэгдэхгүй байх нь орондоо орсон хойно хамар битүүрэх шалтгаан болдог юм байна. Тиймээс даавуугаа гүйцэд цэвэрлэхийн тулд халуун усанд угаах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл угаалгын машиныхаа градусыг нь нэмэх хэрэгтэй юм.
5. Ургамлаас шалтгаална
Харшилын 75% нь ургамлаас үүдэлтэй байдаг гэдгийг мэргэжилтнүүд баталсан байна. Харшилаа хүндрэхээс сэргийлэх үүднээс гэрийн таримал ургамлыг аль болох гадаа байлгавал сайн.
6. Харшилын эмээ тасалдуулах
Харшилын эмний үйлчлэлийг сайн хүртэх арга нь орой унтахаасаа өмнө эмээ уух явдал. Шөнө эм таны биеэр гүйж маргааш өдөр таны хамар битүүрч, нус гоожихгүй байх болно.
7. Усан бассейнд сэлэх
Харшилыг хүндрүүлэгч нь усан бассейн бус харин усанд байгаа хлор юм.
8. Тамхины утаа
Тамхины утаа хажууд байгаа хүмүүстээ хичнээн их хортой болох талаар хүмүүс ярьдаг. Гэхдээ харшилтай хүмүүс илүү их мэдрэмтгий байдаг.
9. Орой усанд орохгүй байх
Нэгэнт гэрт шороо тоос орчихвол таныг байнга зовоох болно. Тиймээс шороо тоос гэрт орохоос сэргийлж гэртээ орж ирэх бүрдээ усанд орж байгаарай.