Categories
гадаад мэдээ

Харри Поттерийн шинэ анги жүжиг хэлбэрээр тайзан дээр тавигдлаа

Харри Поттерийн фенүүдэд зориулж J.K.Rowling “Харри Поттер ба хараагдсан хүүхдүүд” шинэ жүжгээ долдугаар сарын 5-нд Лондонгийн “Палас” театрт тавилаа. Энэ удаад Харри буцаж ирэхдээ ахимаг настай болж өөрийн хөвгүүдтэй болсон байх аж. Зохиолч жүжгээ тависаны дараа Их Британийн номын дэлгүүрүүдэд шинэ номоо худалдаалах юм байна.

Жүжгийн үйл явдал нь Харри Поттер Волан-де-Мортыг ялснаас хойш 19 жилийн дараа өрнөх ба Харри Портер Ид шидийн яаманд ажиллаж байх болно. Тэрээр Жинни Уизлийн хамт ажиллах бөгөөд гурван хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *