Их Британийн жүжигчин Робби Колтрейн Шотландын эмнэлэгт 72 насандаа таалал төгссөн тухай түүний агент Белинда Райт мэдээлжээ. Түүнийг “Харри Поттер” киноны Рубеус Хагридын дүрд тоглосноор нь үзэгчид илүүтэй мэднэ.
Харри Поттероос гадна Колтрейн “Крекерийн арга барил” хэмээх цувралд сэтгэл зүйч, Жэймс Бондын тухай “Алтан нүд”, “Бүтэн ертөнц ч хангалтгүй” зэрэг кинонуудаад Оросын мафийн толгойлогчийн дүрд тоглосон.
Колтрейнийг нас барсан тухай Райтын мэдэгдэлд “Хагридын дүр дэлхийн өнцөг булан бүрийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдэд баяр баясгалан бэлэглэсэн онцгой авьяастан” хэмээжээ.
“Харри Поттер” киноны дараа Колтрейн олон төсөлд жүжигчин, дуу оруулагчаар оролцсон байна.