Categories
мэдээ нийгэм

Харагчин үхэр өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 6, Сугар гариг. Билгийн тооллын 21, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *