Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин тахиа өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 21, Адъяа гариг. Билгийн тооллын 17, Гөрөөсөн толгой одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 8:07 цагт мандан, 17:09 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүхсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гаригийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *