Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин тахиа өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 26, Сугар гариг. Билгийн тооллын 13, Их морь одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 6:43 цагт мандан, 19:13 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *