Categories
мэдээ нийгэм

Харааны бэрхшээлтэй иргэд Ж.Батсуурь сайдыг огцрохыг шаардав

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн н. Болдсайхан, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-д сургуулийн багш н.Сарантогос нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Д.Гэрэл: “Хараагүй хүнд боловсролыг чанартай хүргэх нь хамгийн чухал. Гэтэл 116 дугаар сургуульд чанартай боловсрол эзэмшүүлэх асуудал дутмаг байна. Бид энэ асуудлыг анх удаа тавиагүй. Өнгөрсөн онд холбогдох хуулинд өөрчлөлт орсны дараа тус сугуулийг Сүхбаатар дүүргийн харьяанаас яамны харъяанд шууд шилжүүлэх шаардлагыг тавьсаар ирсэн. Гэвч асуудалд төр засаг, боловсролын яам хайхарамжгүй хандсаар байна. Бид энэ асуудлаар БСШУС-ын сайд Ж.Батсуурьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард албан бичиг илгээсэн ч ямар хариу ирээгүй. Долоо хоногийн өмнө дахин албан бичгээ явуулсан ч бас л хариу явуулсангүй. Тиймээс огцруулах шаардлагыг тавьж байна” гэлээ.

Тиймээс тэд БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцрохыг шаардаж буйгаа онцолсон юм. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос төрийн гурван өндөрлөгт хандан албан шаардлага хүргүүлж байна.

1-рт: Хараагүй хүүхдүүдийн асуудалд сэтгэлгүй хандаж буй БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах

2-рт: Холбогдох хуулийн дагуу Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанаас гаргаж, БСШУС-ын шууд харьяанд шилжүүлэх

3-рт: Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн сургалтын орчин,шаардагдах тонгог төхөөрөмж,сургалтын хэрэглэгдэхүүнд зохион журмын дагуу сайжруулж, шинээр олгох өгөх

4-рт: Асуудлаа мэддэггүй, сэтгэлгүй, зүтгэлгүй, чадваргүй өнөөгийн удирдлагыг өөрчлөх асуудлууд тусгагдсан байна.

Шаардлагын хариуг 2017.04.28-ны өдрийн 12:00 цагийн дотор өгөхгүй бол мөн өдрийн 13:00 цагаас хойш тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *