Categories
мэдээ нийгэм

Хараагийн хувилгааныг тодруулжээ

Дээрхийн гэгээнтэн XIY Далай ламаас Хараагийн Дарь-Эх ламын IV дүрийнхувилгаанаар 1999 оны шаргачин туулай жил Дархан-Уул аймагт төрсөн Амгаланбаатарын Билгүүн хэмээх хөвүүнийг тодруулжээ. Хувилгааныг сэнтийд нь залах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Хараа Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийдийн өмнөх талбайд болж УИХ гишүүд, аймаг сумын удирдлагуудаас гадна сүсэгтэн олон цуглаж ёслолын арга хэмжээнд хүндэтгэлтэй оролцсон байна. Дархан хотод 1990 оны хавар хамба лам З.Хашхүү тэргүүтэй арав гаруй хуврагууд Хараагийн Дарь-Эх ламын хийдийг дахин сэргээж, хамаг амьтны энэрэх бодь сэтгэлийг үүсгэн цогчин хурлаа хийж сүсэгтэн олны хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 28-ны билэгт сайн өдөр ийнхүү тодруулжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *