Categories
мэдээ нийгэм

Хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэн, хүлээн авч бүртгэлжүүлэв

Хүйтний улиралд эрсдэлд өртөхөөс сэргийлж хараа хяналтгүй 49 хүүхдийг илрүүлэн хүлээн авч бүртгэлжүүлэв.

НЗДТГ холбогдох байгууллагуудтай хамтран хүүхдүүдийг бүртгэх, үнэлгээ хийх, усанд оруулах, хооллож, дулаан хувцаслах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ болон сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлж гэр бүлд нь эргүүлэн нэгтгэх ажлыг энэ сарын 12-ноос эхлэн авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн есөн Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор зэрэг Нийслэлийн төр захиргааны байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *