Categories
мэдээ нийгэм

Хар хайрцагных байж болох дуут дохио илэрчээ

Ява тэнгист сүйрсэн AirAsia компанийн онгоцны хар хайрцагных байж болох дуут дохио илрүүлснийг эрлийн багийнхан мэдээлжээ. Өмнө нь олон улсын хамтарсан эрлийн баг “Airbus A320-200” онгоцны сүүл хэсгийг Ява тэнгисийн 30 гаруй метрийн гүнээс олж илрүүлсэн юм. Онгоцны сүүл хэсэгт хар хайрцаг болон нисгэгчийн бүхээгний дуу хураагуурыг байршуулдаг аж. Түүнчлэн тэнгисээс 40 орчим зорчигчийн цогцосыг олж гаргаад байгаа юм.

AirAsia компанийн “QZ8501” нислэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд Ява тэнгист унаж сүйрсэн юм. Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэх нислэгт 162 хүн зорчиж явжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *