Categories
гадаад мэдээ

Хар баасан гаригийн хямдралтай худалдаагаар АНУ-ын иргэд 9 тэрбум ам.долларын худалдаа хийлээ

Хар Баасан гарагийн хямдралтай худалдаагаар АНУ-ын иргэд 9 тэрбум ам.долларын  худалдаа хийлээ

Америк болон Европын улс орнуудад өнгөрсөн баасан гарагаас эхлэн оны хамгийн сүүлийн их хямдрал буюу “хар баасан гараг”-ийн худалдаа эхэлж, өнөөдөр “кибер даваа гараг”-ийн хямдралаар дуусч байна. Тэгвэл дэлхийн улс орнуудад цар тахал дэгдээд байгааг үл харгалзан энэ жилийн “хар баасан гараг”-ийн худалдаагаар АНУ-д л гэхэд 9 тэрбум ам.долларын худалдаа хийжээ.

Америкийн жижиглэн худалдааны 100 томоохон дэлгүүрийн дунд хийсэн судалгаа, статистик мэдээллээр өнгөрсөн онд хямдралтай худалдааны үеэр 7,4 тэрбум ам. долларын худалдан авалт хийсэн бол энэ жил 9 тэрбумд хүрсэн байна. Америкт арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт талархлын баяр тэмдэглэж, харин маргааш нь баасан гарагт уламжлалт “хар баасан гараг”-ийн хямдралтай худалдаа явагддаг уламжлалтай аж. Хэдийгээр уламжлалт хямдралтай худалдааны үеэр хүмүүс дэлгүүр хоршоонд дугаарлан зогсч, хөл хөдөлгөөн ихтэй байдаг ч энэ жилийн хувьд онлайн худалдаа илүү хандалттай байжээ. Энэ жилийн хувьд өнгөрсөн онтой харьцуулахад онлайнаар гэрээсээ худалдаа хийсэн иргэдийн тоо өндөр байгаа төдийгүй нийт ашиг орлогын хэмжээ ч эрс нэмэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *