Categories
мэдээ нийгэм

Хандивын мөнгөөр зориулалтын нисдэг тэрэг худалдан авна гэв

Түймрийн эсрэг хандив зурган илэрцүүд

Манай орны төвийн бүсэд гарсан гал түймрийг унтраахаар ОБЕГ-ын алба хаагчид олон хоногийн турш ажиллаж байна. Төв аймгийн Батсүмбэр сум нийслэлээс 80 орчим, Сэлэнгэ аймгийн Түнхэл сум 150 км-ийн зайтай. Гэвч эдгээр аймгуудад гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхээд олон хонолоо. Иймд иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, гал сөнөөгчдөд тусламж илгээсээр байна.

Өнөөдөр Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо ОБЕГ-т гишүүдээсээ цуглуулсан 7 сая төгрөгийг гардууллаа. Тэд энэ хандивыг долоо хоногийн хугацаанд цуглуулсан аж. Мөн “Томас Айр” агаарын тээврийн компани үнэ төлбөргүй нислэг үйлдэн, галын голомттой газруудад ус цацахаар болжээ. Үүний сацуу Юнител групп бэлэн болон бэлэн бусаар нийт 35 сая төгрөг хандивласан юм.

Эдгээрийг нэн шаардлагатай байгаа, зориулалтын нисдэг тэрэг худалдан авахад зарцуулна гэдгээ ОБЕГ-ын удирддлагууд мэдэгджээ. Агаараас ус цацаж, ой хээрийн түймэр унтраах нисдэг тэрэг 5-10 сая ам.долларын үнэтэй байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *