Дамбадаржаа-Шаргаморьт-Хандгайт чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлийн хүрээнд “Майхантолгой 2”-ын уулзвараас Хандгайтын уулзвар хүртэл 1.4 км авто замыг өнөөдөр 22.00 цагаас хаана.
Энэ сарын 10-ны 06 цаг хүртэл замыг бүрэн хааж, хучилтын ажил хийх юм. Тухайн хэсэгт түр зам гаргах боломжгүй тул зам, барилгын ажлын үед тээврийн хэрэгслүүд замын хөвөө хэсгээр нэг эгнээгээр нэвтэрнэ. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.