Categories
мэдээ нийгэм

Хандгайтын аманд хориглосон газарт байшин барьж эхэлсэн иргэнийг торгожээ DNN.mn

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хандгайтын голын дагуу хашаа барьж гол бохирдуулж байна гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Үүнтэй холбогдуулан Туул голын сав газрын захиргаанаас өчигдөр /2022.04.25/ газар дээр нь очиж шалгасан байна.

Шалгалтаар зуслангийн зориулалтаар замбараагүй газар олголт хийгдсэн байна. Тодруулбал, газар олгохдоо усан сан дотор олголт хийгдсэн байжээ.

Усны тухай хуулийн 22.2, 22.3-т заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтоодог. Зөрчлийг арилгахаар ажлын хэсэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *