Categories
мэдээ нийгэм

Хандгайтад гарсан түймрийг бүрэн унтраажээ

Хандгайтад гарсан түймрийг бүрэн унтраажээ

Сүхбаатар дүүргийн 19-р хороо Хандгайтын Дүүрэн уул гэдэг газарт ой хээрийн түймэр гарсан дуудлага энэ сарын 11-ний өдрийн 15:46 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, байгаль хамгаалагчид, ХУДОБХ-ийн ГТУА-х 14-р анги, БГДОБХ-ийн ГТУА-х 18-р анги, ЧДОБХ-ийн ГТУА-х 10-р ангийн нийт 70 гаруй албан хаагч шуурхай ажиллаж, түймрийг газар авхуулалгүй бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэн өгөв гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *