Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн зарим хороодод мотоцикл гардуулан өглөө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-аар дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд эрчимжсэн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрч, бусад хороонд мал аж ахуй эрхлэхийг хориглосон.

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 2018 онд мал бүхий 10-н хорооны 76 өрхийн 2493 малыг зөвшөөрсөн бүс нутагт 100% нүүлгэн шилжүүлсэнтэй холбогдуулан дүүргийн 12, 14 дүгээр хороо нь мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүстэй хил залгаа, малчид 100 хувь эрчимжсэн аж ахуйд шилжээгүй, уламжлалт хэлбэрээр мал аж ахуйг эрхлэн, малаа эзэн, хариулгагүй бэлчээж байгаа нь хүн ам ихээр төвлөрсөн хороодод мал амьтны гоц халдварт өвчин гарах эрсдэл үүсээд байна.
Цаашид мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт мал оруулахгүй байх, мөн дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оныг дуустал мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан дүүргийн 4, 10 ,12, 14 дүгээр хороонд хөдөлгөөнт эргүүл, жижүүр ажиллуулах зорилгоор тус хороодод Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан мотоцикл гардуулан өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *