Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн ажилд зуучлах өдөрлөг болж байна

Хан-Уул дүүргийн хөдөлмөр үйлчилгээний хэлтсээс ажилд зуучлах өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт хоёр өдөр 10.00-15.00 цагийн хооронд зохион байгуулж байна. Тодруулбал, тус дүүрэгт хөдөлмөрийн насны 67 мянга гаруй иргэн оршин суудагч тэдний 10 гаруй хувь нь ажилгүй байдаг аж.Тиймээс уг өдөрлөгөөр дамжуулан иргэдэд зах зээлийн мэдээлэл олгох, санал болгож буй ажлын байранд бүртгүүлэх, хөнгөлөлттэй үнээр мэргэжил эзэмших боломжийг олгож байгаа юм.

Дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Д.Алтанцэцэг “ 2018 онд манай хэлтэст 720 иргэн ажил хайж бүртгүүлснээс 644 иргэнд ажлын байр санал болгож, 298 нь ажилтай болсон. ХУД-ийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл бол иргэдээ ажилтай, орлоготой байлгахад оршдог. Энэ хүрээнд олон араг хэмжээ зохион байгуулдгийн нэг нь энэхүү ажилд зуучлах өдөрлөг юм” хэмээлээ.

Тус өдөрлөгийг Хөдөлмөр эрхэлэлтийг дэмжих тухай хуулийн 9.1, ХУД-ийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.7.1 заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй бөгөөд “Номин Холдинг” ХХК, “Кашемир Холдинг” ХХК, “Атар Өргөө”ХК, “Гоёо” ХХК зэрэг тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй компани оролцож нээлттэй ажлын байр санал болгож байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *