Хэдхэн хоногийн дараа Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. Хонь жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанаас эхлэн, саяхан болсон Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг хүртэл улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн 25 барилдаан болжээ. Эдгээр барилдаануудад оролцсон бөхчүүдийн чансааг бодож МҮБХ-ноос албан ёсоор зарлаж байна.
Чансааны нэгд өнгөрсөн наадмаар Улсын арслан цол хүртсэн Э.Оюунболд бичигджээ. Харин түүний араас улсын арслан П.Бүрэнтөгс удаалсан байна. П.Бүрэнтөгс арслангийн хувьд энэ өвөл болсон хэд хэдэн барилдаанд түрүүлсэн билээ. Жагсаалтын гуравт улсын арслан Н.Батсуурь оржээ. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон Үндсэн хуулийн ойн барилдаанд түрүүлсэн юм.
Ингээд хамгийн чансаа өндөртэй найман бөхийн нэрийг дор хүргэе.
- Улсын арслан Э.Оюунболд 27579 чансаагаар
- Улсын арслан П.Бүрэнтөгс 25625 чансаагаар
- Улсын арслан Н.Батсуурь 22054 чансаагаар
- Улсын харцага Ц.Содномдорж 18929 чансаагаар
- Улсын гарьд Б.Гончигдамба 16639 чансаагаар
- Улсын харцага Ө.Бат-Орших 15575 часаагаар
- Улсын заан Ч.Санжаадамба 15155 чансаагаар
- Улсын харцага Б.Пүрэвсайхан 14254 чансаагаар эхний наймд бичигдлээ.
Улсын цолтой дээрх найман бөхөөс гадна аймгийн цолтнуудаас чансаа өндөр найман бөхийг мөн нэрлэж байна. Аймгийн арслан О.Хангай 11819 чансаагаар тэргүүлж, Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар 11140 чансаагаар удаалж, Аймгийн арслан Б.Эрдэнэхүү 8793 чансаагаар гуравт, Аймгийн хурцарслан Н.Жаргалбаяр 8632 чансаагаар дөрөвт, Аймгийн арслан Д.Анар 8295 чансаагаар тавд, Аймгийн арслан М.Бадарч 8070 чансаагаар зургаад, Аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр 6860 чансаагаар долоод, Аймгийн хурцарслан О.Гантулга 6362 чансаагаар наймд тус тус шалгарсан байна.
Удахгүй болох сар шинийн барилдаанд нэр дурдагдсан эдгээр хүчит бөхчүүдээс л нэг нь түрүү хүртэх нь дамжиггүй гэж бөх сонирхогчид үзэж буй юм.