Categories
мэдээ нийгэм

Халтиргаа гулгаанаас үүдэн ноцтой осол гарчээ

СХД-ийн нутаг 52-ын
давааны урд “Говь Ресорт” амралтын газрын хойд замд Т.
Crown маркийн М жолоочтой авто машин онхолдож жолооч 26
настай эрэгтэй М нас барж, зорчигч 24 настай эрэгтэй Э гэмтсэн байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг Хөтөл хорооллын замд
“Isuzu Forword” маркийн авто машины жолооч З нь явган
зорчигч 37 настай эрэгтэй П-г мөргөжээ. Хохирогч ослын улмаас амиа алдсан байна. Мөн Дархан –уул аймгийн
Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт “Mazda Dimo” маркийн
Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 58 настай эмэгтэй Б нас баржээ.
Цас орж хальтиргаа гулгаа үүсэнтэй холбоотойгоор төв, орон нутгийн замуудын
хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан
байна. Өгсүүр, уруу замуудад хальтиргаа гулгаа бий болж зам
тээврийн осол гарах шалтгаан нөхцлийг ихээр бүрдүүлж байна. Иймд замын
хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн
онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний
дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон
хязгаарсаан хэтрүүлэхгүй сонгож явах, хэрэв та яг замын хөдөлгөөнд
оролцох гэж байгаа бол тээврийн хэрэгсэлдээ өвлийн дугуйгаа тавьж хөдөлгөөнд
оролцоорой ингэснээр гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх боломжтойг
зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *