Categories
мэдээ спорт

Халх сурын харваанд 540 харваач оролцож байна

Өнөөдөр сурын
талбайд халх сурын харвааны эхэн дунд өрөг явагдаж байна. Халх сурын харваанд
эрэгтэй, эмэгтэй нийт 540 харваач цэц мэргэнээ сорьж байгаа аж. Үндэсний сурын
харваанд цэц мэргэнээ сорьж байгаа залуу харваач Б.Батбаатар малгай бүс, саадаг
зэргийг сураар хийж, баяр наадмаараа гоёжээ. Мөн ӨМӨЗО-ы Шилийн голоос харваач
Тэргэлсаран, Хүдүүн нар ирж, анх удаа Үндэсний их баяр наадмын сурын харваанд
онч мэргэнээ сорьж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *