Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Халх голыг тохижуулах “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчилж, сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халх голд хэрэгжүүлэхээр болсон юм.

Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, Халх голын тулалдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцсон юм. Мөн түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халх гол сумыг шинэчлэх төслөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын тал 10 орчим сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

Энэ талаар дэлгэрэнгүй унших бол энд дарна уу.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халх гол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулж, 8 сая евро хандивлах болсноо мэдэгдсэн юм.

Энэ талаар дэлгэрэнгүй унших бол энд дарна уу.

Ингээд Халх гол сумыг төсвийн бус хөрөнгөөр шинэчлэх боломж бүрдсэн тул 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр Халх гол сумын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.

Шинэ сумын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, Халх гол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцов. Мөн бүтээн байгуулалтад гар бие оролцох Дорнод аймгийн МСҮТ-ийн багш, оюутнууд, Халх гол сумын иргэд шав тавих ёслолд оролцож, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

Сум дундын бүтээн байгуулалтын хүрээнд зургаан га талбайд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой нутгийн удирдлагын ордон, соёлын төв, сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн хүчин чадалтай сургууль, дотуур байр, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, мөн спорт заал, тоглоомын талбай, авто зогсоол, иргэдийн амарч зугаалах талбай зэргийг багтаасан бүтээн байгуулалт өрнөх юм.

Мөн бүтээн байгуулалтын хүрээнд шинэ сумын төв болон хуучин сумын төвийг хамтад нь дулааны шугам сүлжээнд холбож, цэвэр, бохир усны асуудлыг шийдэх юм байна.

ХАЛХ ГОЛ СУМЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *