Categories
мэдээ спорт

Хакүхо, Какүрюү нар башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмогийн намрын Аки башёгийн ес дэх өдрийн байдлаар аварга Хакүхо, Какүрюү нар есөн даваатайгаар башёг тэргүүлж байна. Озэки Такаясү, Гойёдо, маэгашира Рюүдэн нар найман даваа, нэг унаатайгаар удаалж буй юм.

Аки башёгийн гол дүр ёкозүна Кисэносато өнөөдөр озеки Точиношинтой барилдан долоо дахь даваагаа авчээ. Түүний хувьд хамгийн эхний зорилго нь найм давж 50% амжилт үзүүлэх болоод байна. Озеки Точиношин 5 даваа, 4 унаатай яваа бол аварга Какүрюү өнөөдөр Эндог даван есөн даваатай башёг тэргүүлж байна.

Сэкиваке Ичиножо Икиойгоор гуравдахь даваагаа авсан бол комүсүби Тамаваши наймдахь унаагаа авч цолоо алдах нь ойлгомжтой болов. Маэгашира цолтой Такайнова өнөөдөр Кёкүтайсэйг даван 7 даваатай болсон бол Чиёошима тавдахь даваагаа айояамагаар авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *