Categories
мэдээ спорт

Хакухо Даваажаргал сумогийн холбооны тэргүүнээр ажиллах болжээ

Энэ сарын 30, 31-ний өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Их аварга Хакүхо Даваажаргал тэргүүтэй монгол сүмочид энэхүү тэмцээнийг үзэж сонирхон, гарын бэлгээ гардуулахаар эх орондоо ирээд байгаа билээ. Энэхүү тэмцээнийг үзсэн үзэгчдийн дунд азтан шалгаруулж Самсунг галакси-7 утас болон Ланд-200 маркийн автомашинаар шагнахаар болжээ.

Хакүхо Даваажаргал “Сүмо бөхийг даян дэлхийд түгээхэд энэ тэмцээн чухал үүрэгтэй. Ямар улсын баг түрүүлэх бол гэж сэтгэл догдлон хүлээж байна. Кёкүшюүзан Д.Батбаяр ах манай улсын сүмогийн холбооны тэргүүний албан тушаалыг надад хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн. Мэргэжлийн сүмод орох замыг нээж өгсөн, хайрлаж хүндэлж явдаг ахын маань сүмотой холбоотой хийж байгаа сүүлчийн ажил учраас зохион байгуулахад нь тусалж дэмжинэ” хэмээн хэлжээ.

О.САРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *