Categories
гадаад мэдээ

Хаж мөргөлийн үеэр 700 гаруй хүн амиа алджээ

Саудын Арабад өчигдөр болсон Хаж мөргөлийн үеэр 700 гаруй хүн амиа алдаж, 900 гаруй хүн бэртэж гэмтжээ. Тухайлбал, Саудын Арабын Мекка хотноо олон сая иргэд цугларч хувь заяа, амь насаа даатган мөргөж байх үеэр ийм эмгэнэлтэй хэрэг болсон байна. Саудын Арабын хамгийн том сүм болох “Ариун мөргөлийн өргөө” ордны гаднах багана мөргөлийн үеэр нурсны улмаас эмх замбараагүй байдал үүсч, хүмүүс бие биенээ дарж эхэлжээ. Албаныхны мэдээлснээр өчигдөр орон нутгийн цагаар 1.30 цагт эхэлсэн мөргөлөөс хойш 24 цаг хүрэхгүй хугацаанд 717 хүн амиа алдсан байна.

Мөн Мекка хотоос таван км орчим зайтай Мина хотод эмх замбараагүй байдал үүсчээ. Мекка хотын төвд байрлах “Ариун мөргөлийн өргөө”-ний гадна сая гаруй мөргөлч цугларчээ. “Аллахын гар хүрсэн газар” гэх тус өргөөний гадна байрлах чулуун хана руу мөргөлчид чулуу шидэж, чөтгөрийг хөөн зайлуулдаг уламжлалтай юм. Аллах бурхны туслахууд огторгуй, ертөнцөөр хэрэн тэнэж, хүмүүсийг хорон санаа, мунхаг бодолтой болгодог чөтгөрүүдийг барьж, тус өргөөнд авчирдаг байна. Мөргөлчид Аллахын туслахуудын барьсан чөтгөрүүдийг чулуугаар шидэж, хөнөөдөг аж. Энэ жилийн мөргөлийн үеэр ч мөргөлчид ад, чөтгөрийг хөөн зайлуулах ёслол үйлдэж байхад ийнхүү осол гарсан аж.

Хоёр долоо хоногийн өмнө Мекка хотод мөн шашны мөргөлийн үеэр хүмүүсийн дээр кран унаж 100 гаруй хүн амь эрсэдсэн билээ. Удаа дараагийн энэхүү гамшгийг исламын шашинтнууд “Чөтгөрийн хорлол”, “Тэнгэр бурхнаас илгээж буй цээрлэл” гэх зэргээр ярьцгааж байгаа аж.

“СNN” агентлагт мэдээлснээр Мекка хотод ослын дараа маш эмх замбараагүй байдал үүсч, хаа сайгүй, шархадсан, нас барсан хүмүүс байсан бөгөөд 20,30 түргэн тусламжийн багийнхан ажиллаж байгаа ч бэртэгсдийг зөөж амжихгүй байна хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *