Categories
мэдээ нийгэм

“Хайбрид хаус” компани маргааш М.Уранцэцэгт хаус бэлэглэхээр болжээ

“Токио-2020” олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж, медалийн салхийг хагалсан М.Уранцэцэгт “Хайбрид хаус” компани хаус бэлэглэнэ хэмээн амлаж байсан. Тэгвэл тус компани маргааш МУГТ М.Уранцэцэгт амласан амлалтаа биелүүлэхээр болжээ.

Тодруулбал, маргааш Жаргалантын аман дахь “Хайбрид Вилла” төслийн талбайд хаус бэлэглэх аж. МУГТ М.Уранцэцэг нь энэ сарын 4-нд эх орондоо ирсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *