Categories
мэдээ нийгэм

Хагас цагийн дотор дараагийн автобусанд суувал үнэгүй

Өчигдөр НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан болж нийтийн тээврийн үйлчилгээний сэлгэн суултыг хөнгөлөх асуудлаар ярилцлаа. Тодруулбал, иргэд нийтийн тээврээр зорчихдоо 30 минутын дотор дараагийн автобусанд суувал нэг удаа үнэгүй сууна. Харин 30 минутын хугацаа өнгөрсөн эсвэл гурав дахь автобусандаа суухаар болвол үндсэн төлбөр буюу 500 төгрөгийг төлөхөөр боллоо.

Оюутнуудын хувьд “Боловсролын тухай хууль”-ийн 43.2.5-д зааснаар хичээлд ирж, буцах зардлыг төр даах зарчмаар хөнгөлөлтийн картыг нийслэлийн Боловсролын газраар дамжуулан өгч эхэлсэн нь хэвээр мөрдөгдөнө. Сурагчдын үнэгүй зорчих асуудалд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулахаас нааш нийтийн тээврээр үнэгүй зорчуулах боломжгүйг хотын удирдлагууд тодотгосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *