Монгол, Японы хамтарсан “Улаанбаатар мед” эмнэлэг нурууны өвчнийг мэдрэлийн эсийн ёзоор хүртэл эмчилдэг дэвшилтэт технологи бүхий Японы ультралайн аппаратыг Монголд нэвтрүүлжээ. Ингэснээр нуруу нугасны өвчнийг мэсгүйгээр эмчлэх боломж бүрдэж буй гэнэ.
Хүзүүний нэгдүгээр нугаламаас ахар сүүл хүртэл хүний биеийн арьсны дулаанаар эмчилдгээрээ тус аппарат нь давуу талтай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
“Ультралайн” аппарат нөхөн сэргээх эмчилгээний аргачлалд цоо шинэ хувьсгал хийсэн технологи ажээ. Хүмүүсийн дунд ууц нуруу, хүзүүгээр хөшдөг зовиур элбэг байдаг. Энэ нь сарын дотор бий болчихдог өвчин биш юм. Амьдралын туршид хуримтлагдаж явсаар эмчилгээ хийлгэхэд хүрдэг. Ультралайн төхөөрөмж нь бага насны хүүхдээс эхлээд бүх насныханд эмчилгээ хийдгээрээ онцлогтой. Эрүүл байхын гол үндэс нь хөл, гар, нүд, хүзүү бүгд тэгш хэмд байх ёстой. Харин ультралайн төхөөрөмж биеийн тэгш хэмийг бий болгохын зэрэгцээ хуримтлагдсан өвчлөлийг мэсгүйгээр богино хугацаанд эмчилдэг. Өөрөөр хэлбэл цахилгаан соронзон давтамжаар мэдрэлийн эд, эсийг сэргээдэг юм байна. Энэ төхөөрөмжөөр зөвхөн нуруу нугасны өвчлөл гэлтгүй ясны хугарал биед үүссэн шархыг эмчлэх боломжтой аж.
“Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч Б.Зулчимэг ярихдаа, “Нурууны суулт болон мэдрэлийн суулттай хүмүүс олширлоо. Энэ бүхэн амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй бөгөөд ширээний ард бөгтийж удаан суухаас үүсдэг. Нуруунд цүлхийлт үүсгэн мэдрэлийн эсийг дарж, хүзүүнд өөрчлөлт оруулна гэсэн үг. Ультралайн төхөөрөмж хагалгаа хийхгүйгээр нурууны муруйлтыг эмчлэх давуу талтай.