Categories
мэдээ нийгэм

Хагалгаанд орох өвчтөнүүд хүлээлтийн байдалд байна

“Өргөө” амаржих газрын тааз энэ сарын 5-нд нурсан. Тэгвэл тус компаны таазыг гүйцэтгэсэн “Цаст” констракшны зүгээс зураг төслийн дагуу гүйцэтгэсэн хэмээж буй. Иймд дээрх асуудлын эзэн холбогдогчийг тодруулах үүднээс Цагдаагийн байгууллагад хандсан байна.

Нийслэлийн “Өргөө” амаржих газар нь одоогоос гурван жилийн өмнө ашиглалтад орсон юм. Эмэгтэйчүүдийн мэс заслын №3 өрөөний давхар тааз нурсан учраас эмнэлгийн зүгээс үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн. Тиймээс Төлөвлөгөөт болон яаралтай мэс заслыг бүрэн зогсоожээ. Харин хагалгаанд орох өвчтөнүүд хүлээлтийн байдалтай байгаа аж.Барилгын тааз нурсантай холбогдуулан эмнэлгийн удирдлага, эмч нар мэдээлэл хийж, өргөтгөлийг гадаадын тусламжаар 7.2 сая төгрөгөөр “Цаст констракшн” компани гүйцэтгэсэн хэмээсэн юм. Өнөөдрийн байдлаар мэс засал хийх 44 сая төгрөгийн өртөгтэй унтуулгын аппарат, 23.5 сая төгрөгийн мэс заслын таазны гэрэл нийт 69.2 сая төгрөгийн бодит хохирол учирчээ.

Албан бус дүгнэлтээр мэс заслын өрөөний таазыг шаардлага хангахгүй бэхэлгээ материалаар хийсэн гэх дүгнэлт гарсан. Гэтэл гүйцэтгэгч компани болох “Цаст” констракшны зүгээс таазыг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн гэх байр суурьтай байгаа юм.

Өнөөдрийн байдлаар яаралтай тусламжийн үйлчилгээг ЭХЭМҮТ-д хүлээн авч байхаар зохицуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *