Categories
мэдээ нийгэм

Хадгалалтын горим нь алдагдсан гурван хайрцаг вакциныг устгажээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 19 дархлаажуулалтын цэгт хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Хяналтаар Яаралтай тусламжийн эм тариа, хэрэгсэл хангалтгүй, Хүлээлгийн өрөөг зохион байгуулаагүй зөрчил илэрсэн байна.

Түүнчлэн энэ сарын 05-ны өдөр Дундговь аймгийн төвөөс тус аймгийн Цагаандэлгэр сум руу “ковид-19”-ийн эсрэг вакциныг тээвэрлэх явцад цасан шуурганд төөрч, автомашин цасанд сууж саатжээ.

Улмаар гурван хайрцаг вакцины хадгалалтын горим алдагдаж, +10, +19, +20 хэмтэй болсон байжээ. Иймд горим алдагдсан 250 хүн/тун вакциныг битүүмжилж, хэрэглээнд гаргаагүй бөгөөд вакциныг устгахаар шийдвэрлэсэн байна.

Мөн энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх дархлаажуулалтын түр цэгт нэг блакондоо 10 хүн/тун бүхий АстраЗенека вакцины үлдэгдэл гурван хүн/тунг хүн ирээгүй, задалснаас хойш зургаан цаг болсон тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу устгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *