Солонгос дуучдын клип гоёмсог хувцаслалт, хөдөлгөөний эвсэл бас этгээд содон тайзны засалтаараа үзэгч, сонсогчдын сонирхлыг өөрийн эрхгүй татдаг. Дэлхий даяараа тэдний клипийг хэдэн сая удаа үздэг ч орон нутгийн телевизээр зарим клипийг хачирхалтай шалтгаанаар цацахыг хориглодог гэнэ.
Blackpink — Kill This Love
Солонгосын алдартай охидын хамтлагуудын нэг болох “Blackpink” нь энэхүү клипээ 2019 онд гаргасан юм. Гэвч клипийг зурагтаар цацахыг шууд хоригложээ. Шалтгаан нь хамтлагийн дуучин бүсгүй суудлын бүсээ зүүлгүй машин жолоодож байгаа учраас гэнэ. Гэхдээ тус хамтлагийн шүтэн бишрэгчид нь гэр бүлийн хvчирхийллийг зөвтгөж байгаа учраас хориглосон гэж үздэг.
T.O.P — Turn It Up
Рэппер T.O.P энэ клипийг 2010 онд гаргасан. Түүний дуунд ёс бус үг хэллэг бүхий мөртүүд байдаг. Энэ л шалтгааны улмаас уг клипийг хориглосон гэж үзэх боловч МВС сүлжээ телевиз өөр шалтгаануудыг мөн нэрлэжээ. Уг дуунд брэндүүдийн маш их “далд сурталчилгаа” байдаг. Чухам Dior, Louis Vuitton болон YSL брэндүүд – T.O.P-ын энэ дууны нэг мөрөнд бүгд дурдагддаг ажээ.
PSY — Gentleman
PSY-ийн Gangnam гарснаас хойш нэг жилийн дараа Gentleman синглээ гаргасан байдаг. Уг дуу 2013 онд YouTube дээр хоногт хамгийн их үзэлттэй клип болж байсан бөгөөд бүтэн дөрвөн жилийн туршид энэ байраа тавьж өгөөгүй. PSY энэ клип дээрээ “зaвхай” дүр ч гаргадаг Жишээ нь, бүсгүйн усны хувцсыг тайлах гэж оролддог. Клип эхэлснээс хоёр дахь секунд дээр замын анхааруулах тэмдгийг өшиглөж байгаа хэсгээс болж хоригложээ. Энэ явдлыг олон нийтийн өмчид хaлдсан хэрэг гэж үзсэн байна.
Park Ji-yoon — Beep
2014 он дуучин Пак Жи Юн Америкийн “Soul Train” дуу, бүжгийн шоунд зориулж “Beep” синглээ гаргажээ. Клип дээр ретро хувцас өмссөн хүмүүстэй дуулж, бүжиглэнэ. Мөн “Soul Train” шоуны хэсгээс оруулсан бөгөөд клипний төгсгөлд уран бүтээлчдийн нэрсийг нь бүгдийг жагсаан гаргадаг. KBS суваг уг жагсаалтыг хэтэрхий урт гэж үзсэн тул гаргахыг хоригложээ.
Orange Caramel — Catallena
Orange Caramel хамтлагийн 2014 оны 3 дугаар сард гаргасан Catallena клип нь “болливуд хэв маяг”-аар хийгдсэн. Гурван бүсгүй хуванцарт савлагдсан роллын дүрд хувирчээ, роллын үнэ 4000 вон. Телевизийн боссуудад энэ нь таалагдаагүй бололтой, ингээд л зурагтаар нэвтрүүлэхийг хориглосон гэдэг.